Аудитын шалгалтын тухай мэдээлэл

Share Button

Үндэсний аудитын газраас 11/12-1 тоот “Аудитын ажлын гэрээ”-ний дагуу МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль, нэгжүүдийн 2011 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтын дүнгээр доорхи нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг ирүүлсэн байна.

  1. МУИС нь 2010 оны Засгийн газрын тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийхтэй холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинээр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэх
  2. Төрийн өмчийн хөрөнгийн бүртгэл хяналтыг сайжруулах, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөл, шийдвэрийн дагуу гүйцэтгэх
  3. МУИС “Хөгжлийн сан” төрийн бус байгууллагыг хуулийн дагуу өөрчлөн их сургуулийн бүрэлдэхүүний нэгж болгон үйл ажиллагааг нь өөрчлөх, МУИС-ийн санхүүгийн тайланд нэгтгэх
  4. Сургалтын Si Si болон санхүүгийн программыг сайжруулж, бүрэн ашиглах
  5. Бүрэлдэхүүний сургууль, нэгжүүдийн санхүүгийн тайлагналыг нэгтгэх аргачлал, дотоод хяналтыг сайжруулах

Аудитын зөвлөмжийн хүрээнд илрүүлсэн дотоод хяналтын сул тал, зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр Санхүү, эдийн засгийн хэлтсийн зүгээс төлөвлөгөө гарган ажиллаж, бүрэлдэхүүний сургуулиудад аудитын шалгалтын тухай менежментийн захидалд дурьдсан зөрчил, дутагдлыг засч арилгах, актаар бичигдсэн зөрчлийг барагдуулах талаар тодорхой ажил зохиож, хэрэгжүүлэх үр дүнг 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх албан даалгаварууд өгөгдөж байна.

Бүрэлдэхүүний сургуулиудад ирүүлсэн менежментийн захидалд аудитын шалгалтын явцад эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын хяналт сул, үндсэн хөрөнгө бэлэн мөнгөөр худалдаж авсан, хөрөнгө биетээр оршин байхгүй байх, төрийн өмчийг төвлөрүүлээгүй, батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулах, бараа ажил, үйлчилгээ худалдан авалтын журам зөрчсөн, тооцооны үлдэгдлийг баталгаажуулаагүй зэрэг зөрчил, дутагдлуудыг арилгах шаардлага өгөгдсөн.

Менежментийн захидалд Худалдааны сургууль, Орхон, Завхан салбар сургуулиудын санхүүгийн үйл ажиллагааны хяналтыг сайжруулах онцгой шаардлага тавигдаад байна. Худалдааны сургууль 2.6 сая төгрөг орлого дутуу тайлагнасан, 1.1 сая төгрөгийн авлага дутуу тусгасан, 1.6 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө зөвшөөрөлгүй зарцуулсан, 7.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгө биетээр оршин байгаагүй, 8.7 сая төгрөгийн худалдан авалтыг журмын дагуу гүйцэтгээгүй зэрэг нийт 22.6 сая төгрөгийн зөрчил дутагдал илрүүлснээс аудитын шалгалтын явцад 17.3 сая төгрөгийн зөрчлийг залруулж 5.3 сая төгрөгийн зөрчлийн акт Үндэсний аудитын газраас тавигдсаныг тус сургуулийн захиргаа арга хэмжээ авч, барагдуулах шаардлагатай байна.

Завханы сургууль их засвар, төлбөр хураамжийн зардлын төсвийг 83.6 сая төгрөгөөр, Орхоны сургууль батлагдсан төсвийг 694.4 сая төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулсан байна.

Бусад сургуулийн нийт дүнгээр шилжих төлбөрийг дутуу төвлөрүүлснээс 7.5 сая төгрөгийн авлага дутуу үүссэн, 6.4 сая төгрөгийн үндсэн хөрөнгийн элэгдэл дутуу тооцсон, 1.5 сая төгрөгийн ном тоолоход биетээр байгаагүй зөрчил илэрснийг аудитын зөвлөмж хүргүүлсэн сургуулиуд шуурхай засч, зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлагай байна.

Үндэсний аудитын газраас гаргасан МУИС-ийн 2011 оны санхүүгийн тайлангийн аудитын дүнэлт, аудитлагдсан тайланг https://news.num.edu.mn/ хэсгээс танилцана уу.

 

Санхүү, Эдийн засгийн хэлтэс

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар