СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Share Button

Сургалтын төрийн сантай тооцоо нийлсэн дүнгээр 2011-2012 оны хичээлийн жилд бүрэлдэхүүний сургуулиудын 18219 оюутан суралцагчдын 8963.0 сая төгрөгийн санхүүжилт авахаар тооцож, 6127.4 сая төгрөгийн санхүүжилт сургуулиудад олгоод байна. Сургалтын төрийн сангаас 3057 оюутны нэрс, харъяа дүүргийнхээ Нийгмийн халамж хөдөлмөр хамгааллын хэлтэст баталгаажаагүй байна гэсэн мэдэгдлийг манайд хүргүүлээд байна.

Тооцооноос үзэхэд үлдсэн санхүүжилтын 56 хувь буюу 1506.9 сая төгрөгийн санхүүжилт, оюутны нэрс баталгаажаагүйгээс хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Бүрэлдэхүүний сургуулиудын дүнгээр нэр батлагаажсан болон баталгаажаагүй оюутны тоо мэдээллийг 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар мэдээлж байна.  ХҮСНЭГТ 1 -ээс харна уу.

Иймээс бүрэлдэхүүн сургуулиудын захирал, сургалтын алба, захирлын туслах ажилтан зэрэг холбогдох ажилтнууд анхаарал тавьж яаралтай арга хэмжээ авч тооцоог дуусгана уу.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛТЭС

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар