Монгол, Австрали улсууд 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярт зориулан Австрали улсаас Солонгос улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Сайм Роберт Герович “Австрали Монголын харилцаа” сэдэвт лекцийг 2012 оны 9 сарын 14-ний 10:00 цагаас МУИС-ийн 1-р байрны Эрдмийн дугуй зааланд унших тул сонирхсон багш, оюутнууд, иргэд өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.
Умард Ирланд дахь Монгол улсын өргөмжит консул ноён Ричард Холмес “Умард Ирландад суралцах боломж” сэдэвт танилцуулга лекцийг 2012 оны 9 сарын 14-ний 16:00 цагаас МУИС-ийн 1-р байрны 206 тоот өрөөнд хийх тул сонирхсон багш, оюутнууд, иргэд өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.
Английн их сургуулиудын жагсаалтын 38-д бичигдэж буй Умард Ирландын Queens University of Belfast (http://www.qub.ac.uk), 56-д бичигдэж буй University Ulster (http://www.ulster.ac.uk) -ыг төлөөлөн Монгол улсын өргөмжит консул ноён Ричард Холмес МУИС-ийн судлаач оюутан, багш нартай судалгаа болон хамтын ажиллагааны чиглэл, нийтлэг сонирхолыг илрүүлэх зорилгоор уулзах хүсэлтэй байгаа тул сонирхсон багш, оюутнууд 2012 оны 9 сарын 14-ний 16:50 цагаас МУИС-ийн 1-р байрны 206 тоот өрөөнд хүрэлцэн ирнэ үү.