Уламжлал орчин цагийн зохицол” ICAPA 2012-д урьж байна

Share Button

Азийн философийн Холбооны  “Ази дахь нийгмийн хөгжлийн шинэ парадигм: Уламжлал орчин цагийн зохицол” ICAPA 2012-Монгол  олон улсын хурал  2012 оны 8 дугаар сарын 29-31 –ний хооронд болно. Энэхүү хурлыг Азийн Философийн Хороо, МУИС-ийн НШУС, ХЗС, ЭЗС, ГХСС, МХСС болон ШУТИС-ийн НТС, ШУА-ийн ФСЭЗХ хамтран зохион байгуулж байна.

Тус хуралд Азийн 38 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 80 эрдэмтэн судлаачид оролцож нийт 20 салбар хуралдаанд өөрсдийн илтгэлийг хэлэлцүүлнэ.

2012 оны 8 дугаар сарын 29 –ний 9.30 –т Нээлтийн хуралдаан МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн Танхим “Дугуй Заал” –нд эхлэх бөгөөд салбар хуралдаан МУИС-ийн Хичээлийн 1 дүгээр байрны Дугуй заал, 320, 106 тоот танхимуудад үргэлжлэн чуулна.

Хурлын хаалтын ажиллагаа 2012 оны 8 дугаар сарын 30 –ний 15.30 –д Тусгаар Тогтнолын ордны хурлын танхимд болно.

Хаалтын ажиллагааны дараа оройн 17.00 Монгол, Солонгос, Туркийн хамтарсан концерт тоглоно.

Нийт эрдэмтэн багш судлаач, ажилтан ажилчид, оюутнуудыг хурал болон концертонд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуралдааны дэлгэрэнгүй хөтөлбөрийг www.icapa2012.num.edu.mn цахим хуудаснаас үзнэ үү?

Холбоо барих: О.Мөнхбат. МУИС, НШУС-ийн Социологи Нийгмийн ажлын Тэнхим

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар