“GIS day-2019” өдөрлөг зохион байгуулагдлаа

Share Button

МУИС, Газарзүйн тэнхимийн “Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын сургалтын лаборатори” нь 2010 оноос жил бүр уламжлал болгон олон улсын Газарзүйн мэдээллийн системийн  өдөр “GIS day”-г тэмдэглэж байгаа билээ.  Өдөрлөгийн үеэр “Байгаль орчныг зайнаас тандан судлал” хөтөлбөрийг сурталчлан, ГМС-ЗТС-ын хэрэглээний талаар хэлэлцүүлэг хийж, уг мэргэжлээр төгсөгчид болон суралцагчдын эргэх холбоог сайжруулах зорилго бүхий уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

БОЗТС-ын хөтөлбөр сурталчлах үйл ажиллагаанаас МУИС-ийн хичээлийн II байрны 2 давхар

“GIS day 2019” өдөрлөгт оролцсон хүндэт зочид, төгсөгч, оюутнуудын хамт

Өдөрлөгийн төгсгөлд уламжлал болсон “GIS day” бялуу задаллаа…

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар