OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулан өглөө

Share Button

БНСУ-ын OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү тэтгэлэг нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай оюутнуудыг дэмжихээр 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг 8 дахь жилдээ олгож байгаа билээ.

Тус арга хэмжээнд МУИС-ийн талаас Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, Квон Сунг Хүн багш, ХЗС-ийн Солонгосын эрх зүйн боловсрол төвийн мэргэжилтэн А.Дэжидмаа, БНСУ-ын талаас Күүкмин ИС ХЗС-ийн захирал Пак Жонвон, Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн (KLRI) судлаач доктор Ким Хёнгон, судлаач доктор Пак Сэхүн нар төлөөлөн оролцож суралцагчдад батламжийг гардуулан өглөө.

Тус тэтгэлэгт 2019-2020 хичээлийн жилд нийт 15 суралцагч тэнцэж, суралцагч бүр 550$ тэнцэх  хэмжээний тэтгэлгийг  хүлээн авлаа.

Тэтгэлэгт хүлээн авсан суралцагчдын нэрс

  1. Ж. Мөнгөнцацралт – ХЗС-ийн Солонгосын эрх зүй
  2. Г.Дэлгэржаргал – ХЗС-ийн Солонгосын эрх зүй
  3. Б.Ариунтэс – ХЗС-ийн Солонгосын эрх зүй
  4. З.Данзан – ХЗС-ийн Солонгосын эрх зүй
  5. М.Анунгоо – ХЗС-ийн Солонгосын эрх зүй
  6. Г.Намуун – ХЗС-ийн Солонгосын эрх зүй
  7. SEUNG JUN – ХЗС-ийн Солонгосын эрх зүй
  8. KYUNG RAK – ХЗС-ийн Солонгосын эрх зүй
  9. Л.Марал-Од – ХУС-ийн Солонгос хэл орон судлал
  10. Б.Урандэлгэр – ХУС-ийн Солонгос хэл орон судлал
  11. Т.Амардэлгэр – ХУС-ийн Солонгос хэл орон судлал
  12. О. Биндэръяа – ХУС-ийн Солонгос хэл орон судлал
  13. Я. Жаргал – ХУС-ийн Солонгос хэл орон судлал
  14. Н.Сарантуяа – ХУС-ийн Солонгос хэл орон судлал
  15. Б.Нансалмаа – Бизнесийн сургуулийн Санхүү

Тэтгэлэг авсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар