МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Share Button

2019 оны 11 дүгээр дүгээр сарын 15-ны өдрийн 15.00 цагаас МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан МУИС-ийн 1-р байрны Дугуй танхимд боллоо. Тус хуралдаанаар МУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн тайлан хэлэлцэв.

Хуралдааны даргаар М. Зулькафиль сонгогдон ажилласан бөгөөд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга бөгөөд захирлын үүрэг гүйцэтгэгч Я. Төмөрбаатар өнгөрсөн хичээлийн жилийн тайланг илтгэсний дараа Эрдмийн зөвлөлийн төрөлжсөн хороодын санал дүгнэлтийг сонсов. Эрдэм шинжилгээ, инновацийн бодлогын хорооны санал дүгнэлтийг хорооны дарга Ж.Төртогтох, Сургалтын бодлогын хорооны санал дүгнэлтийг хорооны дарга Н.Оюун-Эрдэнэ, Эрх зүй, хөгжлийн бодлогын хорооны санал дүгнэлтийг хорооны дарга Х.Сэлэнгэ, Төсөв санхүү, нийгмийн бодлогын хорооны дүгнэлтийг хорооны дарга Д.Бадмаанямбуу нар уншиж танилцууллаа (Төрөлжсөн хороодын санал дүгнэлтийг хавсралтаас үзнэ үү).

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/11/Төрөлжсөн-хороодын-дүгнэлт-20191115.pdf”]

Тайлан нийт 6 бүлэг, 19 зүйл, үндсэн 183 тал (хавсралт 111 тал)-аас бүрдсэн бөгөөд бүлэг бүрд дүгнэлт хийж, цаашид хийх ажлыг тодорхойлсон байв. Уг тайлантай холбогдуулж 11 гишүүн асуулт асууж, 14 гишүүн санал хэлсэн бөгөөд захирал Я. Төмөрбаатар, дэд захирал Б.Очирхуяг, Ч.Лодойравсал, Ч.Ундрам нар холбогдох асуултад хариулж, саналаа хэллээ.

Хуралдааны төгсгөлд МУИС-ийн 2018-2019 хичээлийн жилийн тайланд гишүүдээс гарсан санал зөвлөмжийг тусган, сайтар хянан тохиолдуулсны дараа МУИС-ийн Удирдах зөвлөлд хүргэж, эрдмийн хамт олон түгээхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон Эрдмийн зөвлөлийн тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар дэмжин батлав. Хуралдаан нийт 4 цаг орчим үргэлжиллээ.

Эрдмийн зөвлөл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар