Төрийн удирдлагын хөтөлбөрийн бакалаврын нийт оюутнууд сургалтад хамрагдлаа

Share Button

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Төрийн удирдлагын хөтөлбөрийн бакалаврын түвшний оюутнуудад 2019 оны 11-р сарын 12, 14, 15-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санч Б.Ихтамир “МУИС-ийн номын сангийн цахим каталог болон албан ёсны зөвшөөрөлтэй онлайн мэдээллийн эх үүсвэрийг хэрхэн ашиглах” сургалт хийлээ.

Энэхүү сургалтаар МУИС-ийн оюутнууд catalog.num.edu.mn цахим хуудсанд нэвтрэн өөрийн мэдээллийг үүсгэн, өөрт хэрэгцээтэй унших номуудаа ангилан, төрөлжүүлэн хувийн жагсаалт үүсгэх, ахисан түвшний хайлтын хэсгээс цахим ном, сэтгүүл, тайлан мэдээ, магистрын ажил, диссертац зэргийг оновчтой хайх боломж, мөн оюутнууд номын санд байхгүй, шинээр худалдаанд гарсан номуудыг захиалах хүсэлтээ илгээх, сургуулийн дотоод сүлжээгээр нэвтэрч цахим хэлбэрээр байршсан номуудыг хэрхэн унших талаар, МУИС-ийн болон бусад сүлжээнээс ашиглаж болох онлайн мэдээллийн санг хэрхэн оновчтой үр дүнтэй ашиглах талаар зөвлөгөө, мэдээллийг өгсөн.

Энэхүү сургалт оюутнуудад эрдэм шинжилгээний судалгааны ажил бичихэд шаардлагатай материалуудыг хайж олох, судалгааны шинжилгээний ур чадвараа хөгжүүлэхэд тус болох маш үр дүнтэй сургалт болсон.

Сургалтад хамрагдсан оюутнууд маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Төрийн удирдлагын хөтөлбөрийн оюутнууд талархсан сэтгэлээ илэрхийлэн сургалтын төгсгөлд ахлах номын санч Б.Ихтамирт цэцэг гардууллаа.

Төрийн удирдлагын хөтөлбөрийн оюутнуудын суралцах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан дэмжин ажилласан номын сангийн захирал Проф. Др. Г.Цэрэн, ахлах номын санч Б.Ихтамир нарт талархал илэрхийлэн Нийтийн удирдлагын тэнхимийн нийт багш, оюутнуудын өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийтийн удирдлагын тэнхим