Өнөөдөр /2019.11.22/ МУИС-ийн удирдлагууд Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан МУИС-ийн нэр бүхий багш нарыг Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, БСШУСЯ-ны Жуух бичгээр шагнагдсаныг гардуулан өглөө.
Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаар Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн профессор Б.Ганбат, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Д.Хасбаатар, Боловсролын тэргүүний ажилтнаар Гадаад хэлний төвийн ахлах багш О.Батхуяг, БСШУСЯ-ны Жуух бичгээр Химийн тэнхим дэд профессор Ч.Нямгэрэл нарыг шагнажээ.