Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болон зохиогддог “Ёс зүй бол амьдрах урлаг мөн” оюутны эсээ бичлэгийн уралдаан амжилттай болж дүнгээ гаргалаа. МУИС-ийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын vр дvнг дээшлvvлэх, эрдэм шинжилгээний ажилд сургах, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжих, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, “Ёс зүй бол амьдрах урлаг” болохыг оюутнууд хэрхэн ойлгож байгааг танин мэдэх, ёс суртахуунлаг амьдрахын утга учрыг ухааран, энэ талаар зохих мэдлэг, чадвар эзэмшихэд нь тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой тус уралдаанд:
- Тэргүүн байрыг БС-ийн Маркетингийн IV түвшний оюутан Цогтбаярын Хонгорзул,
- Дэд байрыг ОУХНУС-ийн “III түвшний оюутан Энхбаатарын Халиун,
- Гутгаар байрыг ШУС-ийн ХУС-ын Хятад хэл шинжлэлийн II түвшний оюутан Эрдэнэсайханы Мөнхдолгор,
- Тусгай байрыг ШУС-ийн ХУС-ын Философийн II түвшний оюутан Баатаржавын Баатарзоригт, ХЗС-ийн II төвшний оюутан Батаагийн Гэрэлтхүслэн нар тус тус эзэллээ.
Тус уралдаанд амжилттай оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Философи, шашин судлалын тэнхим
Зохион байгуулах комисс