Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж хувьцаа эзэмшигч иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгах болсон. Иймд тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хувьцаа эзэмшигч ТАНД зориулсан компанийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулах, иргэдийн санал, хүсэлтийг сонсох, хурдан шуурхай шийдвэрлэх, хувьцааны өөрчлөлттэй холбоотойгоор гарсан алдаа, зөрчлийг залруулах, бүртгэл хийх ажлуудын хүрээнд улс даяар зохион байгуулагдаж буй “ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН” аяныг “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас зохион байгуулж байна.
Үйл ажиллагааны хүрээнд
- Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалт
- ЭТТ 2018, 2019 оны тайлан мэдээ
- ЭТТ 1072 хувьцааны мэдээлэл
- Бүртгэл
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ИРГЭДИЙН 70 ХУВЬ НЬ БУЮУ 2 САЯ 200-ААД МЯНГАН ИРГЭН “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИЖ БАЙНА. ОЮУТАН ТА Ч БАС.
МУИС-ийн нийт оюутан залуус та бүхнийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 13.00 цагт 2 дугаар байрны 343 тоот (А танхим)-д хүрэлцэн ирж оролцоно уу. /Сургалт, мэдээлэл үнэ төлбөргүй./
ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС,
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС