Та Европын Холбооны улс орнуудын их, дээд сургуулиудад суралцмаар байна уу?

Share Button

Хэрэв тийм бол, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас анх удаа зохион байгуулж буй “Study in Europe” буюу “Европт суралцъя” боловсролын өдөрлөгт хүрэлцэн ирээрэй. Тус өдөрлөг нь 2019 оны 12 дугаар сарын 3-ны Мягмар гарагт МУИС-ийн Номын сангийн 5 давхарт 09.00-17.00 хооронд зохион байгуулагдах болно. “Study in Europe” боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Европын Холбооны гишүүн 28 улсын их, дээд сургуулиудын мэдээлэл, Erasmus + хөтөлбөр буюу тэтгэлгийн танилцуулга, Шенгены виз зэрэг олон төрлийн мэдээллийг авах боломжтой. Зөвхөн энэ өдөр та Европын их дээд сургууль, дээд боловсролын төлөөлөгчдийн танилцуулгыг сонсож, бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөр, сургалтын тэтгэлэг авах боломж, Европ дахь оюутны амьдралын талаар туршлага судлах боломжтой. Энэ удаад БНЧУ, ХБНГУ, Рум зэрэг улсууд оролцоно. Европт суралцах талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд зочдод үнэ төлбөргүй.

Та оролцох бол доорх линкээр орж бүртгүүлээрэй. https://forms.gle/19Phzk4B32XcG1bbA

Бид мэтгэлцэх урлагаар хичээллэдэг оюутан залууст зориулж EU Mini model хурлыг зохион байгуулж байна. Тус хурал нь оюутан залууст хүний эрхийн асуудлаар мэдлэг олгоход чиглэсэн интерактив дүрийн тоглоом бөгөөд та бүхэн энэ хуралд оролцож өөрийн сонгосон Европын холбооны 28 улсын байр суурьнаас мэтгэлцээрэй. Энэ удаад та бүхэн хүүхдийн эрхийн асуудлын талаар санал солилцож мэтгэлцэх болно. Хурал 2019 оны 12 дугаар сарын 3-ны Мягмар гарагт МУИС-ийн Номын сангийн 5 давхарт 15.00-17.00 цагт зохион байгуулагдах бөгөөд зөвхөн 28 оюутан залуус оролцох учраас доорх линкээр орж яаравчлан бүртгүүлээрэй.

Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар