Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж хувьцаа эзэмшигч иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгах болсон.
Иймд тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хувьцаа эзэмшигчдэд зориулсан компанийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулах, иргэдийн санал, хүсэлтийг сонсох, хурдан шуурхай шийдвэрлэх, хувьцааны өөрчлөлттэй холбоотойгоор гарсан алдаа, зөрчлийг залруулах, бүртгэл хийх ажлуудын хүрээнд улс даяар зохион байгуулагдаж буй “ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН” аяныг “Эрдэнэс Таван Толгой” ХК-аас зохион байгуулж байна.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн “1072 хувьцаа мэдээллийн алба”-ны мэргэжилтэн Лхагвадорж, Мөнхжаргал нар өнөөдөр МУИС-ийн оюутнуудад дараах сургалтыг зохион байгуулж мэдээлэл өглөө. Үүнд:
- Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалт
- ЭТТ 2018, 2019 оны тайлан мэдээ
- ЭТТ 1072 хувьцааны мэдээлэл
Сургалт 2019 оны 11 дүгээр сарын 29-ны 13:10 цагт 2 дугаар байрны А танхимд болов.
ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС,
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС