“RESILIENCE IN PUBLIC ADMINISTRATION” нэр томьёог хэн сайн мэдэх вэ? эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс мэргэжлийн нэр томъёог нэр томьёо, хэлний эх сурвалж, утга агуулга, мөн чанар, мэргэжлийн үг хэллэгүүд хоорондын холбоо, хамаарал, нэгдмэл, системтэй, ялгаатай агуулгуудыг тайлбарлан, суралцаж буй мэргэжлийнхээ цар хүрээ, нийгмийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх, нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ удаагийн эссэ бичлэгийн уралдааныг “RESILIENCE IN PUBLIC ADMINISTRATION” НЭР ТОМЬЁОГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? сэдвийн хүрээнд 2019 оны 11-р сарын 29-ний өдөр Төрийн удирдлагын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа. Уралдаан нийт 2 шаттай явагдсан бөгөөд 2-р шатанд шалгарсан оюутнууд эссэгээ илтгэл хэлбэрээр танилцуулсан. “RESILIENCE IN PUBLIC ADMINISTRATION” нэр томьёог эх хэлний сурвалж, эрдэмтдийн үзэл баримтлал, улс орны туршлагууд дээр тулгуурлан Монгол Улстай харьцуулан онол, судалгааны үндсэн дээр бэлтгэсэн илтгэлээ хэлэлцүүлсэн маш сонирхолтой, үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Тус уралдаанд:

Тэргүүн байр – Төрийн удирдлагын 3-р түвшний оюутан Ц.Алтансүх, Б.Буянзаяа, Б.Батхишиг,

Дэд байр- Төрийн удирдлагын 4-р түвшний оюутан И.Марал-Эрдэнэ, Д.Энхжин, Б.Ичинноров,

Гутгаар байр – Төрийн удирдлагын 4-р түвшний оюутан Х.Энхзаяа, Б.Цагаанцоож нар тус тус байр эзэллээ.

Татах (PDF, 777KB)

Татах (PDF, 610KB)

Татах (PDF, 673KB)

Энэхүү уралдаанд эрдэм мэдлэг, ур чадвараа сорин амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхим