- Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал ирүүлэх /нэг метр.кв/;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-нотариатаар батлуулсан байх, Иргэний хувьд цахим үнэмлэх хуулбар-нотариатаар батлуулсан байх;
- Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;
- Иргэн, хуулийн этгээд нь МУИС-ийн байруудад түрээсээр эзэмших ашигтай талбайд явуулах үйл ажиллагааны танилцуулга, МУ-ын стандарт MNS4946:2005-д /хэрэв өөрчлөгдсөн бол шинэчлэснийг ирүүлэх/ зааснаар хоолны газрын ангилал, тусгай зөвшөөрөл, зэрэглэл, үндсэн шаардлагын хавсралт “В” /норматив/-ийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх, ажлын байрны зураг, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлт, байгууллагын хаяг, холбоо барих утасны дугаар;
- Өмнө нь хийж байсан ижил төстэй ажлын туршлага-2017, 2018 оны байдлаар байх;
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлэх;
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх;
- Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, үнийн саналын жагсаалтыг ирүүлэх;
- Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд сүүлийн 6 сарын сүүлийн дотор хамрагдсан байх;
- Түрээсийн төлбөрөө 3 /гурав/ сараар урьдчилан төлөх санхүүгийн чадвартай;
- Хөрөнгийн баталгаатай байх (холбогдох эрх бүхий байгууллагын баталгаа гаргуулах);
Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 минут хүртэл хүлээн авч 10:30 минутад нээлт хийнэ.
МУИС-ийн хичээлийн 1-р байр, 210 тоотод материалыг хүлээн авна.
Б.Нарантуяа Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтэн
Холбоо барих утас:75754400 /1219/, 99858427