МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улирлын магистр, докторын эрдэм шинжилгээний хурал “НИЙТИЙН УДИРДЛАГЫН РЕЗИЛЕНС” сэдвийн хүрээнд 2019 оны 12-р сарын 3-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд нь академик, шинэлэг санаа агуулсан, судалгааны арга зүйн хүрээнд бүтээлч сэтгэлгээгээр хандсан нь тус эрдэм шинжилгээний хурлын онцлог байв.
Дараах илтгэлүүд шалгарав. Үүнд:
1-р байр: Докторант Б. Лакшми “Монгол Улсын орон нутгийн хөгжлийн эрчимжүүлэх боломж, арга зам (аймгуудын өрсөлдөх чадварын жишээн дээр)” сэдэвт илтгэл,
2-р байр: Докторант Б. Баярсайхан “Алсын хараа -25: Нийтийн удирдлагын асуудал шийдэл” сэдэвт илтгэл,
3-р байр: Магистрант Э. Даваахатан “Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага- бүтэц чиг үүргийн оновчтой байдал” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай бэлдэж оролцсон нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Нийтийн удирдлагын Тэнхим