Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ өвчнөөс сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг.
МУИС-ийн эмнэлэг, Оюутан, төгсөгчийн хэлтэс болон МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клуб хамтран ДОХ/ХДХВ-тэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан оюутнуудад уг өвчний талаарх ойлголт өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.
МУИС-ийн эмч, сувилагч нар артерийн даралт үзэх, үнэ төлбөргүй шинжилгээ авах зэрэг үйлчилгээ үзүүлэв. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн хамгаалах талаар сурталчлах, мэдээлэл өгч витамин С, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс хамгаалах хэрэгслийг үнэ төлбөргүй тараан суралцагсдад мэдээлэл өгч ажиллалаа.
МУИС-ийн эмнэлэг
Оюутан, төгсөгчийн хэлтэс
МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клуб