МУИС-ийн Биологийн тэнхимийн Ургамал судлалын хөтөлбөрөөс санаачлан их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 8 дахь жилдээ 2019 оны 11-р сарын 9-ны өдрийн 10:00 цагаас “Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв”-д боллоо. Тус тэмцээн жил бүр тодорхой сэдвээр зохиогддог бөгөөд энэ жил Монгол орны хаврын эртэч ургамлуудтай танилцах, оюутнуудад тэдгээр ургамлын талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой байлаа.
Тэмцээний өөр нэг чухал ач холбогдол нь ургамал судлалын хичээл судалдаг их дээд сургуулиудын олон багш оюутнууд нэг дор цугларч, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлснээрээ мэдлэг, мэдээлэл солилцох, орчин үеийн ургамлын судалгаа, байгаль хамгааллын талаар мэргэжилтний лекц сонсох, ярилцах, туршлага судлах, харилцаа холбоо тогтоох боломж олгодог явдал юм. МУИС-ийн Биологийн тэнхимийн ахлах багш Н.Батсайхан “Ургамлыг унших нь…” сэдэвт сонирхолтой лекцийг оюутнуудад зориулж уншлаа.
Энэ удаагийн тэмцээнд МУИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, МОНОС ЭЗШУИС, ЭТҮГЭН ИС, МОНГОЛ КООСЭН технологийн коллеж зэрэг сургуулиас нийт 27 багийн 135 оюутан оролцсон. 1-р байр МУБИС, Edelweis баг, 86.3 оноо, 2-р байр АШУҮИС, Boom баг, 83.3 оноо, 3-р байр МУИС, Beagle баг, 75.9 оноо,Тусгай байр МУИС, Pulsatilla баг 66.2 оноо.
Тэмцээнийг МУИС-ийн ШУС, БУС, БОАЖЯ, Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв, Залуу экологичийг дэмжих төв ОЙКОС САН зэрэг байгууллагууд, проф. С.Гомбобаатар, проф. Н. Батхүү, дэд проф. Ө. Баярсайхан, Р. Тунгалаг багш, доктор Ю.Оюунбилэг, Flora of Mongolia группийн идэвхтэй гишүүд болох Б. Алтанцэцэг, Б.Бямбажав, Б. Бямбасүрэн нар ивээн тэтгэж, төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд зохион байгуулагчид талархаж байна.
Тэмцээний зохион байгуулагчид
1-р байр МУБИС, Edelweis баг, 86.3 оноо
2-р байр АШУҮИС, Boom баг, 83.3 оноо
3-р байр МУИС, Beagle баг, 75.9 оноо
Тусгай байр МУИС, Pulsatilla баг 66.2 оноо