Япон Улсын Сеншү их сургуулийн 2020-2021 оны хаврын улирлын магистрын оюутан солилцоо хөтөлбөрт урьж байна

Share Button

МУИС болон Япон улсын Сеншү Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд /2020 оны 10 сараас эхэлнэ/ тус сургуулийн магистрын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Суралцах хугацаа: 1.5 жил /18 сар/

Шаардлага:

  1. Магистрын 1-2 түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Голч оноо 3 буюу түүнээс дээш
  3. Япон болон Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Хамгийн багадаа 16 жилийн боловсрол эзэмшсэн байх
  5. 1985 оны 4 дүгээр сарын 2 -ны өдөр эсвэл түүнээс хойш төрсөн байх

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
  • Online application бөглөх /бөглөсний дараа хэвлэж материалд хавсаргах/ http://www.senshu-u.ac.jp/cypochi/form/pc/unit1000214.html
  • MEXT тэтгэлгийн application form бөглөх /татах/
  • Япон хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох батламжийн хуулбар /JLPT N2 ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх/
  • Англи хэлний мэдлэгийн B2 болон түүнээс дээш түвшинг тодорхойлох сертификат /TOEFL, CEFR, TOEIC г.м/
  • Дэлгэрэнгүй суралцах төлөвлөгөө: Япон Улсад суралцах нь оюутанд ямар ач холбогдолтой байх тухай сургалцах төлөвлөгөөндөө тусгана. Япон хэлээр бичих /татах/
  • Суралцах өргөдөл /татах/
  • Эрүүл мэндийн бичиг Англи эсвэл Япон хэл дээр /татах/
  • Цээж зураг 5 хувь /4.5*3.5/
  • Паспортын хуулбар
  • Тодорхойлох захидал /англи хэлээр, Сеншү их сургуулийн захирал Prof.Shigeto Sasaki -д хаягласан байх/
  • Өмнөх боловсролын зэргийн диплом /хуулбар/
  • Магистрын судалгааны ажлын товч агуулга /Япон хэлээр бичигдсэн байх/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /ар өвөргүй, өнгөтөөр/

Хөтөлбөр: Сеншү их сургуульд оюутан солилцоо хөтөлбөрөөр суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг дараах холбоосоос үзнэ үү https://syllabus.acc.senshu-u.ac.jp/syllsenshu/top.do

Тэтгэлэг: Японы Засгийн Газрын тэтгэлэг /MEXT/

Оюутны тоо: 1 оюутан

Сонгон шалгаруулалт: Өргөдөл гаргасан суралцагчдын сонгосон хөтөлбөр, одоогийн сургуульд суралцаж буй хөтөлбөр, хэлний  түвшинг харгалзан Сеншү их сургууль тэнцсэн тэнцээгүй, аль хөтөлбөрт хүлээн авах зэрэг хариуг мэдэгдэнэ.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 16:00 цаг. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС