“БИОТЕХНОЛОГИ БИДНИЙ ИРЭЭДҮЙ – IV” биотехнологийн олимпиад боллоо

Share Button

МУИС, Биологийн тэнхимийн Биотехнологийн хөтөлбөр, “Probe” биотехнологийн клубтэй хамтран Их, дээд сургуулийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан “БИОТЕХНОЛОГИ БИДНИЙ ИРЭЭДҮЙ – IV” биотехнологийн олимпиад 2019 оны 12 сарын 07-ний өдрийн 10:00 цагаас МУИС-ийн Номын сангийн 202, 203 тоот өрөөнүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиадад Монгол улсын их сургууль, Этүгэн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинэ Монгол косен, Монгол косен,   ЕБ-ийн Сант сургууль, 50-р сургууль, Дундговь аймгийн 3-р сургууль, 21-р сургууль, АШУҮИС лицей, 33-р сургууль, Амгалан цогцолбор, Эрдэнэ сант сургууль, 117-р сургууль, Байгаль–Эх лицей, 14-р сургууль, 40-р сургуулийн ахлах ангийн нийт 163 оюутан, сурагч бүртгүүлснээс 153 нь оролцон өрсөлдлөө. Үүнээс:

            1-р байр                      Н. Буяннэмэх           /МУИС, Биотехнологи II/

            2-р байр                      Б. Өгөөмөр                /Сант сургууль, 10-р анги/

            3-р байр                      Б. Сосорбурам         /МУИС, Биотехнологи IV/

            Тусгай байр*             М. Гэгээнбилэг         /АШУҮИС-лицей, 12-р анги/

            Тусгай байр*             Ц. Туул                      /Шинэ Монгол-косен, II курс/

            Нэрэмжит шагнал*   Ч. Идэрболд              /МУИС, Биотехнологи IV/

Нэрэмжит шагнал*   С. Содбилэг              /МУИС, Биохими IV/

Нэрэмжит шагнал*   Б. Гэрэлт-Од             /МУИС, Биологи – Микробиологи IV/

нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

 “БИОТЕХНОЛОГИ БИДНИЙ ИРЭЭДҮЙ – IV” олимпиадад Академич Т. Ган-Эрдэнэ Sc.D /ШУА-ийн Хими, Химийн технологийн хүрээлэн ЭШТА/, Доктор Х. Алтанзул Ph.D /ШУА-ийн Биологийн хүрээлэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга/, Доктор Л. Энхсайхан Ph.D /АШУҮИС, Дархлаа судлалын тэнхимийн багш/ нар хүрэлцэн ирж “Монголын биотехнологийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ. “Probe” биотехнологийн клубыг үүсгэн байгуулагчид, 2011 оны Биотехнологийн ангийн төгсөгчдийн хамт олноос олимпиадад амжилттай оролцсон суралцагчдыг мөнгөн шагналаар ивээн тэтгэв.

Олимпиадыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Байгалийн ухааны салбарын захиргаа, МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим, Биотехнологийн хөтөлбөр

Олимпиадийн үеэр.

Оюутан суралцагчид илтгэл сонсож буй байдал. Урд эгнээнд: Доктор Х. Алтанзул Ph.D /ШУА-ийн Биологийн хүрээлэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга/, Доктор Л. Энхсайхан Ph.D /АШУҮИС, Дархлаа судлалын тэнхимийн багш/

Илтгэл тавьж буй байдал. Академич Т. Ган-Эрдэнэ Sc.D /ШУА-ийн Хими, Химийн технологийн хүрээлэн ЭШТА/

Эхний 3 байранд шалгарсан суралцагчид. Баруун талаас: Б. Өгөөмөр (2-р байр, Сант сургууль), Н. Буяннэмэх (1-р байр, МУИС-БТ II), Б. Сосорбурам (3-р байр, МУИС-БТ IV)

Олимдиадын зохион байгуулагчид, илтгэтчид оролцсон суралцагчдын хамт.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар