Мицубиши корпорацийн олон улсын тэтгэлгийг гардуулан өглөө

Share Button

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрд бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг МУИС дээр хэрэгжүүлж эхлээд 7 дахь жилдээ болж байна. Тус тэтгэлэг нь идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжин, хөгжүүлэх зорилготой олгодог билээ. 2019-2020 оны хичээлийн жилд  Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт нийт 75 суралцагч материал ирүүлснээс эцсийн шатанд  шалгарсан   бакалаврын  түвшний 4 суралцагч тэтгэлгийг хүлээн авахаар боллоо.

Тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээнд тэтгэлэг олгогч талаас  Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки,  Мицубиши корпорацийн Нийгмийн хариуцлагын төсөл хариуцсан ажилтан Г.Золжаргал, МУИС-ийн талаас Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар шалгарсан  суралцагчдад тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.

2019-2020 оны хичээлийн жилд тэтгэлэгт шалгарсан суралцагчид

Овог нэр Нэр Сургууль Хөтөлбөр Түвшин
1 Эрхэмбаяр Номин-Эрдэнэ Эрдэнэт сургууль Багш, монгол хэл уран зохиолын боловсрол 4
2 Нэмэхжаргал Лхагвабаяр ШУС-НУС Сэтгүүл зүй 2
3 Мягмар Батдорж ОУХНУС Төрийн удирдлага 4
4 Эрдэнэчулуун Тамир ОУХНУС Олон улсын харилцаа 3

Тэтгэлэгт шалгарсан ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын сэтгүүл зүйн хөтөлбөрийн суралцагч Н.Лхагвабаяр: Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд энэхүү тэтгэлгийг хүлээн авч байгаадаа маш их баярлаж байна.  Мөн МУИС-ийн удирдлага болон Мицубиши Корпорацийн хамт олонд тэтгэлэг шалгарсан суралцагчдынхаа өмнөөс бидний сурах эрхэм зорилгыг биелүүлэхэд үнэтэй  хувь нэмэр оруулж байгаад чин сэтгэлийн талархал  илэрхийлж байна. Энэхүү тэтгэлгийг Мицубиши Корпораци нь МУИС-ийн шилдэг суралцагчдад 2013 оноос эхлэн нийт 78 суралцагчдад тэтгэлэг олгосон байна. Миний хувьд нэг хүсэлт байгаа нь энэ тэтгэлгийг хүлээн авч байсан суралцагчид болон сургуультайгаа  хамтран нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой клуб байгуулах хүсэлтэй байгаа билээ. Энэхүү хүсэлтийг  дэмжиж хүлээн авна гэдэгт илтгэлтэй байна. Та бүхэнд баярлалаа.

Тус хүсэлтийг МУИС болон Мицубиши Корпорацийн зүгээс дэмжиж  хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар