Ажлын байрны нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн математикийн багш
Ажлын байрны зорилго: Цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан чиглүүлэх.
Ажлын байрны үндсэн үүрэг зорилт:
- Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
- Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
- Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
- Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
- Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох
Боловсрол: Дээд
Тавигдах шаардлага:
- Математикийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Сурган хүмүүжүүлэх арга ухаан, ур чадвартай байх
- Мэргэжлийн онол практикийн өндөр мэдлэгтэй
- Англи хэлний зохих мэдлэгтэй
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2020 оны 2 дугаар сарын 5-14-ний өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоотод явагдана.
Утас: 75754400-1136, 75754400-8101