Оюутан төгсөгчийн хэлтэс нь ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, шинжлэлийн тэнхимтэй хамтран монгол хэлний бэлтгэл ангид суралцагч гадаад оюутнуудын дунд “Монгол хэл хэн сайн мэдэх вэ” уралдаант тэмцээнийг 2019 оны 12 дугаар сарын 13-нд Номын сангийн 203-тоот өрөөнд зохион байгууллаа. Тэмцээнд монгол хэлний анхан, дунд, гүнзгий түвшинд суралцагч 100 гаруй оюутнууд анхан шатны 3 баг, дунд гүнзгий шатны 3 баг болон оролцлоо.
Тэмцээний удирдамжинд заасны дагуу баг тус бүр мэндчилгээ үзүүлж, үг тайлбарлах, нэг үгнээс утга давхцахгүй олон үг бүтээх, үгийг үйл хөдлөлөөр тайлбарлах, багийн ахлагч нарын тэмцээн зүйр цэцэн үг тайлбарлах, өгөгдсөн өгүүлбэрийн утгыг гарган ярих зэргээр өрсөлдөж 4 сарын хугацаанд сурсан монгол хэлний мэдлэгээ шалгуулсан юм.
2019 – 2020 оны хичээлийн жилийн “Монгол хэл хэн сайн мэдэх вэ” уралдаан уралдаан тэмцээнд багууд түвшин түвшиндээ нэгэн жигд байсан бөгөөд нийт онооны дүнгээр дараах байрт шалгарлаа. Үүнд:
Анхан шатны тэмцээнд
- I Байр: Xi Linge ахлагчтай А-2 анги
- II Байр: An Junggi ахлагчтай А-1 анги
- III Байр: Xionghaoer ахлагчтай А-3 анги
Дунд, гүнзгий шатны тэмцээнд
- I Байр: Masami Moriyama ахлагчтай Г-1 анги
- II Байр: Rekka Horvat ахлагчтай Д- 2 анги
- III Байр: Barisi ахлагчтай Д- 1 анги
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС