МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуулийн II үе шат буюу бүрэлдэхүүн/салбар сургуулиас хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээс Удирдах зөвлөлд сонгогдох 3 нэр дэвшигчдэд санал өгөх үйл ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны Баасан гарагийн 08.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд эхэллээ.
МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуульд МУИС-ийн үндсэн орон тооны багш оролцох бөгөөд өнөөдөр хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд 16.00 цаг хүртэл санал хураалт үргэлжилнэ. Та санал өгөхдөө холбогдох баримт бичиг буюу МУИС-ийн багшийн үнэмлэхээ авч ирэн саналаа өгч идэвхтэй оролцоно уу.
Ажлын хэсэг санал хураалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16.00 цагт хааж тухайн өдөрт багтаан саналыг тоолж сонгуулийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлд нэн даруй уламжлах болно.