МУИС–д суралцагч гадаад оюутнуудын дунд “Олон үндэстний мэндчилгээний өдөр” шинэ жилд зориулсан өдөрлөг боллоо     

Share Button

Оюутан төгсөгчийн хэлтэс нь жил бүр ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын  Монгол хэл, шинжлэлийн тэнхимтэй хамтран монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт  суралцагч  гадаад оюутны дунд “Олон үндэстний мэндчилгээний  өдөр”-ийг зохион байгуулдаг. Энэ  удаагийн  өдөрлөгт  бакалавр, магистр, докторын түвшинд  суралцагч  гадаад  оюутнууд  олноор оролцлоо. .

Өдөрлөгт Засгийн газар хоорондын сочлын гэрээгээр суралцагч  ОХУ, БНХАУ, БНАЛАУ, Польш, Унгар, БНСВУ-ын оюутны төлөөлөл, МУИС-тай хамтын ажиллагааны  гэрээтэй сургуулиас  суралцагч  Япон, БНСУ-аас  ирсэн  солилцооны  оюутнууд АНУ, Тайвань, ХБНГУ-ын иргэд оролцож өөрийн улсын хэл дээр мэндчилгээ  дэвшүүлэх  ая  дууны  мэнд  хүргэж,  монгол  дуу дуулж,  бүжиглэн   нэг  өдрийг  хөгжилдөн  өнгөрүүлсэн юм.

Өдөрлөгийг японоос ирсэн Морияама Масами болон АНУ-ын оюутан Алес Колдман  нар  хөтөлж  монгол  хэлний  мэдлэгээ  гайхуулсан юм. .

Монгол   хэлний  бэлтгэл  хөтөлбөрт  суралцагч  оюутнуудаас  шилдэг  сайн  сурагчдыг  урамшуулан  дурсгалын  зүйл  гардуулсан   бөгөөд  доктор Б. Сарантуяа  багш  өөрийн  маркны цуглуулгаас  “МУИС-ийн 30 жил”  сери  маркийг  өдөрлөгт   хүрэлцэн  ирсэн  багш,  оюутнуудад  дурсгал  болгон  бэлгэлсэнд  гүн  талархал  илэрхийлье.

Онц сурлагатнууд

Нэг ангийнхан

Б.Сарантуяа багшийн цуглуулга

                 

Унгар  оюутнууд мэндчилгээ дэвшүүлж байна.

Лаос оюутнуудын мэндчилгээ

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар