БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн КИМ ЁН ЖҮ-г Монгол улс, БНСУ-ын дипломат харилцаа, Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон МУИС-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн 2019 оны 12 сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн “ХҮНДЭТ ДОКТОР” цол олголоо.
“ХҮНДЭТ ДОКТОР” КИМ ЁН ЖҮ нь 2019 онд Монгол Улсын төрийн дээд шагнал алтан гадас одон авсан байна.