Солонгос судлалын магистрант докторантуудад Солонгос сангийн тэтгэлэг гардууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, БНСУ-ын Солонгос сантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Солонгос судлалаар мэргэшиж буй магистрант, докторантад БНСУ-ын Солонгос сангийн  тэтгэлгийг 14 дэх жилдээ олголоо.

 

МУИС-ийн Оюутан төгсөгчдийн хэлтэс, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэй, Солонгос сангийн сургалтын тэтгэлэг сонгон шалгаруулах комисс нь тус сургуулийн Солонгос судлалын нийт, 7 докторант, 11 магистрантаас сурлагын амжилт, судалгааны ажлын төлөвлөгөө, эрдэм шинжилгээний ажил хийх чадвар зэргийг харгалзан үзсэний  үндсэн дээр 2019- 2020 оны хичээлийн жилд докторант Б.Бүжинлхам, О.Сарантуяа, магистрант Т.Хулан, Э.Бүрэнжаргал, Г.Цогзолмаа нар тэтгэлгийн шалгаруулалтад тэнцэж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардуулан өглөө.

Тэтгэлэг авсан нийт суралцагчдадаа эрдэм номын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар