Ахисан түвшний суралцагчдад “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” олголоо

Share Button

2019-2020 оны хичээлийн жилд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг бакалаврын 276  суралцагчид тэтгэлгийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд гардуулан өгсөн билээ.

Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болох ахисан түвшний суралцагчдад зориулсан МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болж докторын 1, магистрын 9 суралцагчдад тэтгэлгийн батламжийг  гардуулан өглөө.

“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” -т шалгарсан ахисан түвшний  суралцагчид

Овог Нэр Сургууль Хөтөлбөр
  Докторант
1 Өлзийдэлэг Тайван БС Бизнес удирдлага
  Магистрант
2 Батхуяг Билгүүн ШУС БУС Экологи
3 Гантөмөр Пэрлиймаа ШУС БУС Газар зохион байгуулалт
4 Чулуунсүх Дэлгэрсайхан ШУС БУС Хими
5 Цэрэндорж Оюунзул ШУС НУС Эдийн засаг
6 Болд Цэвээндэмбэрэл ХЗС Эрх зүй
7 Бат-Өлзий Ариунтуяа ХЗС Эрх зүй
8 Мандалбаатар Маргад-Эрдэнэ ХЗС Эрх зүй
9 Хэнмэдэх Агиймаа ХШУИС Цаг уур
10 Гомбодорж Нарантунгалаг ХШУИС Цөмийн эрчим хүч

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар