АТГ-аас зохион байгуулсан “Түлхүүр” уралдаанд МУИС-ийн оюутнууд ДЭД байр эзэллээ

Share Button

Авлигатай Тэмцэх Газраас авлигын эсрэг оюутан залуусын бодит оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, хамтран ажиллах замаар шударга, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилготой “Түлхүүр” уралдааныг 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 23-ны хооронд улсын хэмжээнд зохион байгууллаа.

 Нийт 14 их дээд сургуулийн 47 баг оролцсоноос МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн III түвшний оюутан П.Бодьсайхан, Г.Мөнхтуяа, Т.Дөлгөөн, Сэтгүүл зүйн тэнхимийн III түвшний оюутан Н.Энхжин нарын бүрэлдэхүүнтэй “Тусгал” баг “Төрөх салбарын авлигыг бууруулах санаачилга” төслөөрөө ДЭД байр эзэллээ.

МУИС-ийн Улс төр судлал, Сэтгүүл зүйн тэнхимийн хамтарсан “Тусгал” баг

Тус баг нь төслийнхөө хүрээнд нөхөн үржихүй, төрөх салбарын авлигын шалтгаан, шинж байдлыг тодорхойлох судалгааг 500 гаруй эмэгтэйчүүдээс авч, улмаар судалгааны үр дүнгээ Азийн сан, Авлигын эсрэг Нэг үйлдэл ТББ-уудтай хамтран эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, багш нар, МУИС, АШУҮИС-ийн оюутнуудаар хэлэлцүүлж, оролцогчдын санал шүүмжийг тусгасан нэгдсэн санал зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Мөн зөвлөмжид тусгасан арга хэмжээг нийгэмд таниулах зорилгоор нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан байна. МУИС-ийн оюутнууддаа цаашдын судалгаа, нийгмийн оролцоонд нь амжилт хүсье!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар