МУИС, Япон Улсын Сайтама их сургууль хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3, 4 дугаар түвшний болон магистрын оюутан байх
- Голч оноо бүх түвшинд 3,0 дээш байна.
- Англи эсвэл япон хэлний дунд түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Application form /PDF өргөтгөлтэй, компьютер дээр бөглөх/ Application Form /
- Application of Certificate of Eligibility /PDF өргөтгөлтэй, компьютер дээр бөглөх /Application for Certificate of Eligibility /
- Pre-arrival questionnaire бөглөх Pre-Arrival Questionnaire
- Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (магистр, докторын суралцагчид бакалаврын дипломны дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
- Англи хэл дээр тодорхойлох захиа – 1ш. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх
- Statement of purpose англи эсвэл япон хэл дээр
- Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT оноотой бол батламжийг хавсаргах
- Банкны баталгаа /500,000 йенээс доошгүй/ Хэвэр банкны баталгааг өргөдөл гаргагчаас өөр хүн /эцэг эх/ гаргах бол батлан даахыг зөвшөөрсөн тухай албан ёсны захидал
- Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
- 6 сараас хэтрээгүй паспортны цээж зураг /JPG, PNG өргөтгөлтэй/
Суралцах хугацаа: 2 семестр
Хамрагдах оюутны тоо: 1 оюутан
Хөтөлбөр: Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг дараах линкээр орж харна уу: http://en.saitama-u.ac.jp/exchangeprograms/courses/
Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна. Байр, унаа, хоолны зардлыг өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16.00 цаг
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг studentaffairs@num.edu.mn хаягаар илгээж, МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө .
Оюутан,төгсөгчийн хэлтэс нь 04 дүгээр сарын 10-ны дотор оюутнуудын нэрс, материалыг Сайтама Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Сайтама их сургууль нь сонгон шалгаруулалт хийхийг анхаарна уу. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийги анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах файлуудаас авна уу:
- Application Procedure_for 2020 FALL
- Factsheet_for_STEPS 2020 FALL
- 4-2. Completion Guide for Application for Certiricate of Eligibility
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС