МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран ажиллахаар боллоо

Share Button

Өнөөдөр МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар, ОХУ-ын Москва хотын А.М.Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуулийн захирал, доктор, профессор А.Н.Варламов нар хүмүүнлэгийн ухааны багш нарын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, заах арга, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Ингэснээр дурдсан зорилгын хүрээнд хоёр сургуулийн хооронд хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажил хийж, өгүүлэл хэвлүүлэх, багш нарыг харилцан урьж ажиллуулах, оюутан солилцож сургах зэргээр мэргэжлийн утга зохиол судлаач, орчуулагч, зохиолч, яруу найрагчдыг бэлтгэхэд хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм.

Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилга гаргаж ажилласан Утга зохиол урлаг судлалын тэнхимийн профессор багш нарт талархаж байна.