МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар МУИС-ийн удирдлагуудтай 2020 оны үр дүнгийн гэрээ байгууллаа

Share Button

Өнөөдөр /2020.01.14/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар МУИС-ийн дэд захирлууд болон бүрэлдэхүүн, салбар сургуулиудын захиралтай, МУИС-ийн дэд захирлууд харьяа газар, хэлтэс, нэгжийн дарга нартай 2020 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “МУИС-ийн багш, ажилтнуудын цалинг энэ оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 10 хувиар нэмэгдүүллээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд багш, ажилтнуудынхаа цалинг нийт 35 орчим хувиар нэмэгдүүлсэн байна. Өнгөрөгч онд бид сургуулийнхаа газрыг хашаагаар нь баталгаажуулж авсан. Дахин газраа алдахгүй. Харин өмнө нь хууль бусаар алдсан газраа хуулийн дагуу эргүүлэн авах ажиллагааг 2020 онд зохион байгуулна. Сургалтын орчин, ахуй нөхцөл сайжирсныг та бүхэн мэдэж байгаа. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд ч ахиц гарсан. 2020 онд амжилтаа бататгаж, судалгааны их сургууль болох чиглэлд олон ажлууд төлөвлөсөн байгаагаа гүйцэтгэх хэрэгтэй” гээд МУИС-ийн удирдлагуудад амжилт хүсэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар