МУИС | Өмнөговь аймагтай хамтран ажиллана

Share Button

Өнөөдөр /2020.01.14/ Монгол Улсын Их Сургууль болон Өмнөговь аймгийн ЗДТГ хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

МУИС-аас Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаа, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Элсэлт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Итгэл, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нарын төлөөлөл оролцсон бол Өмнөговь аймгаас Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн 5 дугаар ЕБС-ийн захирал Б.Одбаяр нар оролцов.

Гэрээнд Талууд хамтран сургалт, судалгаа, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх кластерийн санаачилга боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчдад болон ЕБС-ийн багш, ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгуулах, МУИС-д элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, төгсөгчдийг орон нутагт нь ажлын байраар хангах, аж ахуйн нэгж, иргэд, төгсөгчид, профессор багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлууд тусгагдсан болно.