БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургууль 2020-2021 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-4 дүгээр түвшний, магистрын 1-2 түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх. Бүх түвшинд дор хаяж 1 улирал амжилттай суралцсан байх
  2. Голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
  3. Хэлний түвшин: англи хэлний TOEFL 80, IELTS 5.5 түвшинтэй байх, солонгос хэлний TOPIK level 4 түвшинтэй байх. Хэлний онооны батламжийг хавсаргах ба батламж байхгүй бол хлэний багшийн тодорхойлох захидал хавсаргах.

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. CV /тодорхой загвар байхгүй/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар
  3. Сургуулийн тодорхойлолт
  4. Тодорхойлох захидал. Багшийн гарын үсэг, тамгатай байх
  5. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий эсээ
  6. 3.*4. хэмжээтэй 2 ширхэг өнгөт цээж зураг jpg, png өргөтгөлтэй байна
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  8. Дотуур байранд орох өргөдөл, эрүүл мэндийн бичиг /Дотуур байрны өргөдөл/
  9. Банкны баталгаа:
  • 1 улирал суралцах – 2000 ам.долларын
  • 2 улирал суралцах – 5000 ам.долларын баталгаа гаргана

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хөтөлбөрийн жагсаалт:

Сургалтын төлбөр, бусад зардал: суралцагч нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байх ба Ханкүүк их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  6 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 03 дугаар сарын 20-ны 16.00 цаг хүртэл.

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг Ханкүүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Ханкүүк их сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар