МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт туслах ажилтан /түр/ шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журмын дагуу Захиргаа, хүний нөөцийн газарт туслах ажилтан /түр/ шалгаруулж ажиллуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • МУИС-ийн магистрант, докторант байх
  • Их, дээд сургууль, судалгааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Бичиг хэрэг, архивын стандартын шаардлага хангасан баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, интернетийн орчинд ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
  • МУИС-д магистрант, докторантаар суралцаж байгаа тухай тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2020 оны 1 дүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 7-ны өдрийн 17.00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар