Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах тухай шийдвэрийн биелэлттэй биечлэн танилцлаа

Share Button

Өнөөдөр /2020.01.28/ МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, Хангамж үйлчилгээний газрын дарга В.Алтансүх болон холбогдох мэргэжилтнүүд МУИС-ийн хичээлийн болон оюутны бүх байр, Номын сан, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөр тус тус орж МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас гаргасан Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах тухай шийдвэрийн биелэлттэй биечлэн танилцлаа.


МУИС-ийн хэмжээнд нийт 456 гадаад оюутан суралцдаг бөгөөд тэдний 257 нь дотуур байранд амьдардаг. Одоогийн байдлаар 86 гадаад оюутан дотуур байранд амьдарч байгаа юм. Тэдгээр оюутнуудын төлөөлөлтэй МУИС-ийн удирдлагууд өнөөдөр уулзаж санал, хүсэлтийг сонсон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг танилцуулж дотуур байранд амьдарч буй оюутнуудад МУИС-ийн эмч өдөр тутам бодит үзлэг хийх тухай мэдээллээ.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар МУИС-ийн хичээлийн болон оюутны байр, Номын сан,  Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн удирдлага, хариуцсан ажилтанд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтсон стандарт, зааврын дагуу тогтмол хийж гүйцэтгэхийг даалгаад холбогдох чиглэлийн хүмүүст ажлын явц, чанарт хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардагдах бодис, материалыг МУИС-ийн Захиргаанаас худалдан авч харицсан албан тушаалтанд хүлээлгэн өгсөн билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ  ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” тогтоолыг ЭНД дарж үзнэ үү.

Нийслэлийн засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 тоот “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2020/01/ZDZahiramj.pdf”]

БСШУС-ын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 тоот “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” тушаал

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2020/01/KM_206_01806.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар