МУИС-ИЙН НОМЫН САНГИЙН 2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ АЖИЛЛАХ ЗӨВЛӨМЖ

Share Button

Коронавирус гарсантай холбоотой 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл номын сангийн үйлчилгээг дараах байдлаар авах боломжтой. Үүнд:

МУИС-ийн Номын сангийн цахим санг ашиглах

http://catalog.num.edu.mn хаягаар хандан ахисан төвшний хайлтын хэсгээс “Цахим ном”, “Цахим сэтгүүл”, “Е-Магистрын ажил” ашиглах боломжтой.

 

Шаардлагатай тохиолдолд цахим сангийн талаар

77307730-1415, 1429 утсаар холбогдоно уу.

Онлайн сан ашиглах

МУИС-ийн номын сангаас санал болгож буй дараах онлайн мэдээллийн сангуудыг https://library.num.edu.mn/?page_id=3987 хаягаар хандан ашиглах боломжтой.

Шаардлагатай тохиолдолд онлайн сан ашиглалтын талаар

77307730-1418 утсаар холбогдоно уу.

Ахисан түвшний лавлагаа авах

МУИС-ийн уншигч, хэрэглэгчид өөрийн судалгааны сэдвийн хүрээнд ахисан төвшний лавлагааг 77307730-1412 утсаар холбогдон өгөх боломжтой. Сэдвийн судалгааг хийж дууссаны дараа таны цахим шууданд илгээх болно.

Гэрээр ном олгох, буцаах үйлчилгээ

Багш нар, ахисан түвшний суралцагсад эрдэм шинжилгээний уншлагын танхимаас, оюутнууд гэрээр ном олгох фондоос ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд ном авах болон буцаах боломжтой. Гэрээр олгосон номыг буцаахад нь ариутгал хийгдэж байгаа.

Мэдээ, мэдээлэл авах

Номын сангийн үйлчилгээтэй холбоотой бусад мэдээллийг “Нэг цэгийн үйлчилгээ”-ээс утсаар, онлайн чатаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд өгөх болно.

Холбоо барих мэдээлэл

Утас: 77307730-1424

Онлайн чат: https://library.num.edu.mn/