Мэдээлэл | Нийт суралцагчдын анхааралд

Share Button

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. МУИС-ийн зүгээс уг шийдвэртэй холбогдуулан /2020.01.27/ МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан хийж хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Хичээл сонголт, баталгаажуулалт 2020 оны 2 дугаар 9-ний 17:30 цаг хүртэл зохион байгуулагдана.
  • Сургалтыг СиСи мэдээллийн системээр 2020.02.03-2020.03.02-ны хооронд зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
  • Суралцагч хичээлийн лекц, семинарын материалыг СиСи мэдээллийн системээр дамжуулан авна.
  • Суралцагчийн ирц, идэвхийн үнэлгээг СиСи мэдээллийн системд хандсан хандалт болон багшийн өгсөн даалгаврын гүйцэтгэлээр тооцно.
  • Дүнгийн гомдол, маргааныг 2020.03.02-2020.04.01 хүртэл хугацаанд зохион байгуулж шийдвэрлэнэ.
  • Шаардлагатай тохиолдолд дүнгийн тодорхойлолтыг цахимаар хүлээн авч цахимаар олгоно. /elseltburtgel@num.edu.mn майл хаягаар өөрийн бүрэлдэхүүн сургууль, оюутны ID дугаар, овог, нэр зэрэг мэдээллээ илгээнэ./
  • Боловсролын зээлийн сангийн “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”, “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ”-аар суралцаж байгаа, суралцах хүсэлтэй оюутнууд холбогдох мэргэжилтний утсанд холбогдож материалаа цахим хэлбэрээр өгнө.
  • Дотуур байранд оршин сууж байгаа оюутнуудыг 2020.01.29-2020.03.01-нийг хүртэл дотуур байрнаас түр хугацаагаар чөлөөлөх болсон.

МУИС