Хандивын аянд нэгдээрэй

Share Button

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын цар хүрээ, хор уршгаараа дэлхий дахиныг түгшээсэн асуудал болоод байна. Халдварт хамгийн их өртсөн халуун цэг болох Монгол Улсын мөнхийн хөрш БНХАУ-д халдвараар нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ, халуун цэгт байгаа иргэд, халдварыг зогсоож, бусад иргэдийг урьдчилан сэргийлэхийн төлөө амь хайргүй тэмцэж буй эмч, сувилагч, судлаач, ажилчдын төлөө тусламжийн хандив өргөж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хандивын аяныг зохион байгуулах санаачилгыг МУИС-ийн Ази судлалын тэнхимээс гаргаж нэг өдрийн цалингаа хандивлажээ.

Энэ санаачилгыг МУИС-ийн Захиргааны зүгээс бүрэн дэмжиж нийт, багш ажилтнуудын дунд хандивын аяныг өрнүүлж байна. Уг хандивын аян нь сайн дурын байх бөгөөд өөрийн хандивлах хандивын хэмжээгээ багш нар тэнхимийн туслахаараа, ажилтнууд нэгжийнхээ удирдлагаар дамжуулан МУИС-ийн Санхүү, төлөвлөлтийн газарт хүргүүлнэ.

Хандивыг тухайн багш, ажилтны гуравдугаар сарын цалингаас суутгах юм.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал.

Жич: Захиргааны зөвлөлийн гишүүд хандивын аяныг дэмжин оролцсон мэдээллийг хавсаргав. Зурагт харагдаж буй гарын үсэг зурж амжаагүй ЗЗ-ийн гишүүдтэй утсаар холбогдон хандивын аяныг дэмжин оролцох тухай зөвшөөрөл авсан болно./

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар