БНСУ-д магистр, докторын эрдмийн зэрэг горилох 2020 оны GKS (Global Korea Scholarship) буюу Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газрын тэтгэлгийн хүрээнд Кумохын үндэсний технологийн их сургуульд суралцах тэтгэлгийн хөтөлбөрийн удирдамжийг та бүхэнд хүргэж байна.
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
- Өргөдөл гаргагчийн дүнгийн голч нь 4.0 голчтой системтэй сургуулийн оюутан 2.7 буюу түүнээс дээш байх.
- Өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх.
- Тэтгэлэгт суралцах хугацаа: Магистр (1 жил солонгос хэлний бэлтгэл + 2 жил Магистр), докторант (1 жил солонгос хэлний бэлтгэл + 3 жил докторын ажил)
* Хэрэв эрдэм шинжилгээний ажилтан тэтгэлгийн хугацаанд эрдмийн зэргээ хамгаалж чадаагүй тохиолдолд эрдэм шинжилгээний ажилтан өөрийн амьжиргааны зардлыг өөрөө хариуцах ёстой болно.
- Өргөдөл гаргагчид 2020 оны 9-р сарын 1-ний өдрийн байдлаар (1980 оны 9-р сарын 1-ний өдрөөс хойш төрсөн) 40-өөс доош насны байх ёстой.
- Хуулбарласан баримт бичгийг ирүүлэх тохиолдолд өргөдөл гаргагч нь өөрийн материалуудын хуулбарыг заавал нотариатаар баталгаажуулсан байх ёстой.
Шаардлагатай бүх баримт бичгийг компьютерээр бичиж ирүүлэх бөгөөд бүгдийг нэгтгэн шуудангаар ирүүлнэ. Энэхүү тэтгэлэгт цахим өргөдөл хүлээн авахгүй болно.
Тус хөтөлбөрт өргөдөл гаргагчид 2020 оны 3-р сарын 20-ны баасан гарагаас өмнө өргөдөл болон баримт бичгийг багцлан ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор http://eng.kumoh.ac.kr нэвтэрч үзнэ үү.
Тэтгэлгийн материал хүлээн авах хаяг:
[English]
61 Daehak-ro, Gumi, Gyeongbuk, Korea,
Kumoh National Institute of Technology
International Programs and Language Education Center
International Education Building, 1st floor, E103 (Postal Code 39177)
[Korean]
경북 구미시 대학로 61 (우편번호 39177)
금오공과대학교 국제교류교육원
국제교육관 1층, E103호
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС.