2020 оны GKS (Global Korea Scholarship) буюу Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газрын тэтгэлгийн хүрээнд Кюнпокийн үндэсний их сургуульд суралцах тэтгэлгийн хөтөлбөрийн удирдамжийг та бүхэнд хүргэж байна. Global Korea Scholarship (GKS) буюу БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт хамрагдсанаар Кюнпокийн үндэсний их сургуульд магистрын хөтөлбөрт суралцах боломж нээгдэх юм.
БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй энэхүү тэтгэлэг нь төгсөх курсийн оюутнуудад зориулсан хөтөлбөр юм.
Global Korea Scholarship (GKS) буюу БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргах хоёр шугам байдаг. Нэг нь тухайн улсад суугаа Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулж, нөгөө нь шууд БНСУ-ын их, дээд сургуульд элсэх хүсэлт гаргадаг.
Материал хүлээн авах хугацаа:
2020 оны 2-р сарын 12-ны өдрөөс 3-р сарын 16-ны өдрийг хүртэл;
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор http://en.knu.ac.kr/board/notice01.htm нэвтэрч үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС