Австрийн Ernst Mach Grant-Eurasia-Pacific Uninet тэтгэлгийн хугацааг сунгалаа

Share Button

Австрийн Ernst Mach Grant -Eurasia-Pacific Uninet-ийн докторын болон докторын дараах судалгааны тэтгэлгийн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж байна. МУИС болон Австрийн Юнинетийн хамтын ажиллагааны хүрээнд тус тэтгэлэгт МУИС-ийн 35 хүртэлх насны залуу судлаачид материалаа илгээх боломжтой юм.

Тэтгэлэг олгох судалгааны чиглэлүүд:

  • Байгалийн ухаан
  • Техник, технологи
  • Анагаах ухаан
  • Хөдөө аж ахуй
  • Нийгмийн ухаан
  • Хүмүүнлэгийн ухаан
  • Урлаг судлал

Тэтгэлгийн хугацаа:

  • Докторант: 1-9 сар
  • Докторын дараах судалгаа: 1-6 сар

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сар бүр олгох тэтгэлэг
    • Докторант: 1,050 евро
    • Докторын дараах судалгаа: 1,150 евро
  • Байр, эрүүл мэндийн даатгал
    • Байрны төлбөр сар бүр 250-600 евро
    • Эрүүл мэндийн даатгалд сар бүр 55-200 евро
  • Замын зардал
    • Тэтгэлэг хүсэгч нь Европын холбооны гишүүн бус, хөгжиж буй улсын иргэн бол онгоцны зардалд 1000 хүртэлх евро олгоно.

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 4 дүгээр сарын 15 хүртэл

Тэтгэлгийн бүрдүүлэх материалын сургуулийн албан ёсны тодорхойлолтыг Хамтын ажиллагааны хэлтсээс авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч (https://grants.at/en/?=MjA2NzJfMjE4MzRfMA==) үзнэ үү.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар