Хичээл, оюутны байруудын нөхцөл байдалтай биечлэн танилцлаа

Share Button

Шинэ төрлийн коронавируст халдварын дэгдэлт дэлхийн улс орнуудад, ялангуяа хөрш зэргэлдээ оронд хурдтай тархаж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн онц байдлын үргэлжлэх хугацааг сунгасан билээ.

Өнөөдөр /2020.02.28/ МУИС-ийн удирдлагууд оюутны байрууд, зарим хичээлийн байр, нэгжүүдээр биечлэн явж газар дээр нь нөхцөл байдалтай танилцан холбогдох нэгж, хариуцсан хүмүүст үүрэг чиглэл өгч, МУИС-ийн захирлын “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг үргэлжлүүлэх тухай” тушаалыг танилцууллаа.