БНЧУ-д Слав судлалын зуны сургуульд урьж байна

Share Button

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан нарыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын зуны сургуулийн хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу нийт 3 хүнийг уг зуны сургуульд тэтгэлгээр хамруулах бөгөөд өгөгдсөн орон тооноос гадна хувиараа төлбөрөө төлөх боломж мөн нээлттэй байна. Тэтгэлэг дараах гурван их сургуульд зарлагдсан байна:

  1. Карлын их сургуулийн харьяа Подебради хот дахь Хэл, бэлтгэл сургалтын институт (2020 оны 7 сарын 6-31-ний өдрүүд)
  2. Плзень хотын Баруун Бохемийн их сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн институт (2020 оны 7 сарын 11-31-ний өдрүүд)
  3. Ческе Будеёвицэ хотын Өмнөд Бохемийн Их Сургуулийн Урлагийн Факультет

(2020 оны 8 сарын 16-аас 9 сарын 7-ны хооронд)

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн идэвхтэй төлөвийн бакалаврын түвшний оюутан, магистрант докторант, багш, ажилтан /төгсөгч байж болно/
  2. Европ стандартын Чех хэлний А1-А2 түвшний мэдлэгтэй /ерөнхий суурь хөтөлбөрөөр Чех хэлийг судалсан байх, эсвэл Чех хэлний тодорхой мэдлэгтэй, Чех хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх ёстой./
  3. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  3. Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет https://www.mzv.cz/file/3834485/Application_form_2020_SSSS__1_.docx
  4. Сургалтын зорилго бичгээр өгөх
  5. Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  6. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % (4,5 cm × 3,5 cm)

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Хоол хүнс ба байрлах газар (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
  • Сургалтын төлбөр
  • Зуны сургуулийн курсийн хүрээнд зохион байгуулагдсан соёлын арга хэмжээ ба аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс хамрагдахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардлууд
  • Даатгалын зардал

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхим, д-р, дэд проф. Д. Энхжаргалд enjee2011@num.edu.mn хаягаар PdF хэлбэрээр сканнердаж илгээнэ үү. Онцгой байдлын дэглэмтэй холбоотойгоор материалыг биеэр авчирч өгөх шаардлагагүй бөгөөд enjee2011@num.edu.mn хаягаар цахим захидал бичиж асууж, лавлах зүйлээ асууна уу.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас үзэж болно.

https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2010_11_18/x2010_11_18_1/x2020/letni_skola_slovanskych_studii_2020.html

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар