МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбооноос хандивын аян эхлүүлэх уриалга гаргаж байна

Share Button

МУИС-ийн Ахмад Багш Ажилтны Нэгдсэн Холбооноос МУИС-ийн нийт багш ажилтан ажилчид, суралцагчдын сонорт түгээх нь:

Дэлхий дахинаа шинэ короновирусын (COVID-19) өвчний тархалт өргөн хүрээнд хурдацтай тархаж байгаа нь Монголын ард түмэн бидний сэтгэлийг ихэд түгшээж байна.
Энэхүү өвчин өдөр бүр дэлхийн улс орнуудад нэмэгдсээр байгаа өнөө үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, цагдаа болон бүх төрийн байгууллага, ажилтан, албан хаагчид цаг наргүй хамтран ажиллаж, их хүч хөдөлмөр зарцуулж, онцгой байдлын нөхцлөөр ажиллаж байгаад, талархал илэрхийлж байна.
Халдварт өвчний эрсдлийн улмаас улс даяар өрнөж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ үед Монгол Улсынхаа хүн ардын эрүүл мэндийн төлөө, тэргүүн эгнээнд зогсон, тархалт нэмэгдэж байгаа аюулт өвчний эсрэг цуцалтгүй тэмцэж буй ХӨСҮТ-ийн нийт эмч сувилагч, албан хаагч нартаа сэтгэлийн дэм үзүүлж хяналтаа сулруулахгүй, улам эрчимжүүлэн ажиллахыг хичээнгүйлэн хүсье.
Монгол Улсын иргэн бүр улам сонор сэрэмжтэй өндөр хариуцлагатай, хувийн ариун цэврээ байнга сахиж, цэвэр цэмцгэр байдлыг сахин биелүүлэх нь чухал байна.
Иймд МУИС-ийн Ахмад Багш Ажилтны Нэгдсэн Холбооны ахмад эрдэмтэн багш, ажилтнууд МУИС-ийн Захиргаа, бүх салбар сургуулиудын эрдэмтэн багш нар, ажилтан ажилчиддаа хандан, хандивын аяныг санаачлан өрнүүлэх уриалга гаргаж байна.
“Эрхэм баян эрүүл мэнд” уриалгыг маань МУИС-ийн нийт хамт олон дэмжин түгээнэ гэдэгт итгэлтэй байна.

МУИС-ийн Ахмад багш, Ажилтны Нэгдсэн Холбоо

 

Уриалгыг санаачлан дэмжиж, мөнгөн хандив өргөсөн анхны ахмад эрдэмтэн багш, ажилтан

  1. Ж.Жавзандулам (МУИС-ийн АБАНХ-ны Тэргүүн, ХЗС-ийн багш, професор)
  2. Д.Чулуунбаатар (МУИС-ийн АБАНХ-ны УЗ-ийн гишүүн, Доктор профессор)
  3. Л.Эдвэв-Очир (МУИС-ийн АБАНХ-ны УЗ-ийн гишүүн, МУГБагш, доктор профессор)
  4. Д.Цэрмаа (МУИС-ийн АБАНХ-ны УЗ-ийн гишүүн, магистр)
  5. Б.Эрдэнэлхам (МУИС-ийн АБАНХ-ны УЗ-ийн гишүүн, ажилтан )
  6. Т.Жанлав (Академич, МУИС-ийн Эмерит Профессор, МУГБагш, доктор)
  7. С.Дулам (Ардын багш, МУГБагш, доктор профессор)
  8. Ш.Чоймаа (Ардын багш, Төрийн Соёрхолт, МУГБагш)
  9. С.Нарангэрэл (Академич, МУИС-ийн Эмерит Профессор, ШУГЗүтгэлтэн)
  10. Л.Өвгөн (МУГБагш )
  11. Л.Норовсүрэн (Соёлын Гавъяат зүтгэлтэн, доктор профессор)
  12. Ц.Саранцацрал (МУГБагш, Москвагийн Их Сургуулийн Хүндэт профессор)
  13. Д.Дэмбэрэлнямба( Засгийн Газрын нэрэмжит шагналт, доктор, профессор)
  14. Ц.Дашдорж ( МУГБагш, доктор профессор)
  15. Д.Дуламсүрэн (МУГБагш, доктор профессор)
  16. Д. Дашзэвэг (МУИС-БС-ийн ахмад ажилтан)
  17. Г.Бүжинлхам /( МУИС-ийн хүндэт профессор, бэлтгэл дэд хурандаа/
  18. М.Энх-Амгалан (Завхан сургууль, ЭМТА, БТА, ахмад ажилтан)