Мэдэгдэл

Share Button

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг Covid-19 халдварт өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан МУИС-ийн захирлуудын шуурхай хуралдаан өнөөдөр /2020.03.11/ болж дараах шийдвэрийг гаргалаа.

  1. 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагаас 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл МУИС-ийн хичээлийн болон оюутны байруудын хөдөлгөөнийг бүрэн зогсоож хөл хорио тогтоон МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон Шуурхай багийн гишүүдээс бусад багш, ажилтнуудыг нэвтрүүлэхгүй байх;
  2. Шуурхай багийн гишүүд үйл ажиллагааны харилцан уялдааг ханган тогтмол мэдээлэл солилцож ажиллах, багш, ажилтнууд шаардлагатай тохиолдолд холбоо барих, шуурхай мэдээлэл хүлээн авах боломжтой байх;
  3. Хөл хорио тогтоосон хугацаанд МУИС-ийн сургалтын болон бусад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг зайн хэлбэрээр өгөх ажлыг зохион байгуулах;
  4. Коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтныг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох;
  5. МУИС-ийн эмнэлгийн эмч, ажилтнууд, харуул хамгаалалтын алба онцгой нөхцөл байдлын үед үзлэг, хяналтаа эрчимжүүлж ажиллах.

МУИС-ийн Захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар