Азийн шилдэг их сургууль болох МУИС-ийн стратеги зорилтын хүрээнд ОУХНУС нь өөрийн салбар дах бүс нутгийн шилдэг их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд тус сургуулийн удирдлага нь Бүгд Найрамдах Казахстан Улсаас (БНКУ) Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Жалгас Жумаевич Адилбаев, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас (БНЭУ) Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх нартай уулзаж боловсролын салбар дах хамтын ажиллагааны боломжийн тухай ярилцсан бөгөөд тухайн улсуудын дараах үндэсний их сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг судлахаар болов. Үүнд:
- N. Gumilyov Eurasian National University,
- Al-Farabi Kazakh National University,
- Jawaharlal Nehru University,
- Sushma Swaraj Institute of Foreign Service,
- Indian Institute of Public Administration