МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш оюутнуудын баг Ази-Номхон далайн бүс нутгийн CFA Research Challenge 2020 тэмцээнд амжилттай оролцлоо

Share Button

CFA Research Challenge 2020, Ази-Номхон далайн бүсийн тэмцээнд үндэсний ялагч багаар шалгарсан Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Б.Бадамгарав, Э.Тод-Од нараар удирдуулсан Санхүүгийн менежмент 4-р курсын оюутнуудаас бүрдсэн NUM Tycoons (Багийн анхлагч: Б.Бадамцэцэг, Багийн гишүүд: Ү.Чулуунбаатар, Г.Хулан, Г.Батбилэг, Д.Гантогтох) баг 2020 оны 3-р сарын 19-ний өдөр тэмцээнд амжилттай оролцож эхний шатанд 2-р хэсгийн аварга багаар шалгарч, сүүлийн шатанд University of Sydney, Southern University of Science and Technology, Ateneo de Manila University, University of Malaya багуудтай тун амжилттай өрсөлдлөө.

Тэмцээн Сөүл хотноо зохион байгуулагдах байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ба нийт 18 орны 26 их сургуулийн баг шалгаран 2 үе шаттайгаар хоорондоо өрсөлдлөө. Ази Номхон далайн бүсийн авгаар University of Sydney-н баг шалгаран дараагийн шатанд өрсөлдөхөөр болов.

Тэмцээнд оюутнуудаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нар болон мэргэжлийн ур чадвараараа дэлхийд өрсөлдөхүйц түвшинд эзэмшиж, амжилт гаргасан оюутнууддаа ажил сурлагын өндөр амжилт хүсье.