Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын үеийн онцгой байдлын хорио цээрийн дэглэмийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасантай холбогдуулан МУИС-ийн Захиргааны зөвлөл газар, алба, хэлтсийн дарга нарыг оролцуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өргөтгөсөн хуралдаан хийсэн.
Уг хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг захирлын тушаалаар баталгаажуулан та бүхэнд хүргэж байна.
Түүнчлэн уг тушаал, шийдвэр, цахим сургалтыг цаашид үргэлжүүлэн зохион байгуулах бодлого, чиглэл, сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлттэй холбогдуулж 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагт МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр нар багш, ажилтан, оюутнуудын асуултад хариулж видео хэлбэрээр мэдээлэл, тайлбар хийнэ.
Иймд багш, ажилтан, оюутнууд дурдсан асуудалтай холбоотойгоор Сургуулийн удирдлагуудаас асуух асуултуудаа 2020 оны 3 дугаар сарын 26-ны 18.00 цаг хүртэл news@num.edu.mn цахим шуудан болон 77307730-1163 дугаарын утас руу холбогдож илгээнэ үү.