МУИС-ийн оюутнууд “Covid-19”-ийн дэгдэлтийг мэдээлэх веб хөгжүүлж байна

Share Button

 Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл, Компьютерийн ухааны тэнхимийн харьяа мэдээллийн технологийн HACKUM клубийн оюутан залуус хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Covid-19 буюу Шинэ Корона Вирусийн дэгдэлтийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэх “Тунхаг” (https://Tunkhag.mn) веб сайт болон гар утасны хэрэглүүр бүтээж байгаа ажээ.

 “Тунхаг” төслийн веб сайт болон гар утасны хэрэглүүрийг ашиглан коронавирустай холбоотой үнэн зөв баталгаатай мэдээллийг нэг дороос хурдан шуурхай авах боломжтой юм. Мөн орчин үеийн технологи ашиглан цар тахлын тархалтын график, газар зүйн байршлаар бодит цаг хугацаанд өгөгдлийг боловсруулан хүргэж байна.

Веб болон мобайл хувилбар нь өгөгдлөө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны мэдээллийн баталгаатай эх сурвалжаас хүлээн авч, мэдээллээ Монголын томоохон мэдээллийн сайтууд болох news.mn, ikon.mn -ээс авдаг тул танд хамгийн үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх ажээ.

“Тунхаг” төслийг Хакум клубийн 8 гишүүн 2 долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд анхны хувилбараа 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр амжилттай туршсан байна.

Тус төслийн цаашдын зорилго нь нийгэм, улс орны өдөр тутмын амьдралд тулгамдаж буй бүх л төрлийн асуудлыг технологийн шийдлээр хэрэглэгчдэд түргэн шуурхай, амар хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэж байх ажээ.

“Тунхаг” төслийн гишүүд:

МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн оюутан:

  • Я. Тэмүүжинн Програм хангамж IV түвшин
  • Б. Болорчулуун Мэдээллийн технологи IV түвшин
  • Х. Лүндэгцэрэн Мэдээллийн технологи IV түвшин
  • Д. Самдан Програм хангамж IV түвшин
  • Б. Бат-Өлзий Програм хангамж II түвшин
  • О. Төгөлдөр Мэдээллийн технологи II түвшин
  • С. Түвшинсайхан Програм хангамж IV түвшин
  • С. Төгөлдөрсайхан Компьютерийн ухаан IV түвшин
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар